Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт шалгалт хийнэ

Монгол Улсын Шадар сайдын 72 тоот тушаалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд бүх шатны сургалтын байгууллага, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахиулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар журмын төсөл болон санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шадар Сайдын ажлын алба, МХЕГ, ОБЕГ, СЯ, ЭМЯ, ХНХЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн төлөөллүүд орж ажилласан юм. Ажлын хэсгээс, Монгол Улсын Шадар Сайдын 02 тоот “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай”  албан даалгавар, БШУС-ын А/17 тоот “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тушаал, Шадар сайд болон Сангийн яам, ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны сайдуудын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” хамтарсан тушаал, МХЕГ-ын даргын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиглэл өгөх тухай” албан даалгаврыг гаргаад байна.  

Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа эхлүүлэхэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэг сахиулах бэлтгэл хангагдсан эсэхэд Боловсролын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Хүнсний чанар стандартын хяналтын нийт 130 гаруй улсын байцаагч энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэн 2 үе шаттайгаар хийнэ.   

2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 820 сургуульд 640 мянган суралцагч, 1439 цэцэрлэгт 263 333 хүүхэд, 93 их дээд сургуульд 150 мянган оюутан, Мэргэжлийн боловсрол, сургалтын  80 байгууллагад 37806 суралцагч суралцах юм.

 

4 Сэтгэгдэл
Хувь хувьсгалын үдийн цай ...чанаржуулах хяналт тавих...
Huviin surguulaas 2019onii tulburiin zoruu mongoo avy onloigoorch hicheel oroogui
Бөгс эргэх зайгүй умгар танхимтай хувийн сургууль 20 хүүхэдтэй нэрийдлээр 5 өдөр танхимын хичээл орно гэж зөрүүдлэсээр байна. Зай барих бүү хэл амьсгалахад хэцүү байдаг. Шалгаарай даа.
Үдийн цайнд маш их хяналт тавьж ажиллах хэрэгтэй.Бүтээгдхүүнийг аль газраас авах.хугацаа чанарт анхаарал тавьж ажилламаар байна.Дан ялангу'яа хөдөө орон нутагт мах сүү ногоо авахдаа ямар шаардлага хангасан байх ёстойг анхааруулж ажиллах хэрэгтэй.Дуртай хүнээсээ мах ногоо авахыг болиулах хэрэгтэй.
Хамгийн их уншсан