Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав


 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв төслийн ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэх холбогдох санхүүжилтыг шийдвэрлэхэд талууд анхаарч ажиллахаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлалын мөрөөр Энэтхэгийн талтай хамтран Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг англи хэлний сургалтад хамруулах тохиролцоог хийсэн.  Энэ хүрээнд 2016 онд нийслэл хот болон хөдөө, орон нутгийн 76 багшийг хоёр сарын хугацаатай Энэтхэг Улсад англи хэлний сургалтад хамруулсныг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн дурдаад цаашид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ.    

Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Энэтхэг Улстай боловсролын гэрчилгээ, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах талаар өмнө хэлэлцэгдэж байсан санал болон Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай асуудлыг дахин хөндөж, харилцан санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан