Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт болсон.

 

Сайжруулсан түлшний үйлдвэр баригдаж, дүүргийн иргэд эхнээсээ ажлын байраар хангагдаж эхлээд байна. "Таван толгой түлш" ХХК-д ажилд орохоор бүртгүүлсэн иргэд болон ажилд орох сонирхолтой иргэдийг дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст 07 дугаар сарын дуустал бүртгэж байна.

Агаарын тухай хуулийн 15.1, 15.3-д заасны дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтоох ба НЗД-ын Зөвлөлийн 2020 оны 2 сарын 20-ны өдрийн хурлаар Налайх дүүргийг Агаарын чанарыг сайжруулах II бүсэд багтаан баталж БОАЖЯ-нд хүргүүлсэн. Энэ хүрээнд Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ.

Иймд иргэд та бүхнийг яндан зуухны стандартыг хангах бэлтгэлээ эртнээс базаахыг, 100-аас дээш болон доош квт хүчин чадалтай халаалтын зууханд шүүлтүүр суулгах, цахилгаан болон бусад эх үүсвэрт холбох, технологио өөрчилж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад сануулж байна гэж Нийслэлийн Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан