Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аян зарлагдлаа

Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ.

Өдөр тутмынхаа хэрэглээг ухаалгаар шийдэж, ирээдүйн ямар ч нөхцөл байдалд бэлэн байх шаардлагатай хүн бүр тулгардаг. Тэгвэл Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлалаа. Аянд иргэдийн бүх төрлийн төгрөгийн, хугацаатай хадгаламж хамаарах бөгөөд харилцагчдын хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор шинээр нээсэн болон хадгаламжиндаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1 сугалаа олгохоор болжээ.

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар энэ оныг дуустал нийт 10 удаагийн live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, AmazfitStratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах юм.

Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

  1. www.loyalty.golomtbank.com вэб хуудасны “Урамшуулалт аян” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой.
  2. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламжиндаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
  3. 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаас авдгийн нэгэн адилаар санхүүгийн дархлаагаа ч мөн санхүүгийн сахилга баттай байж, хуримтлалаар дэмжин азтан болоорой.

#Санхүүгийн Дархлаагаа Дэмжье

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан