Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Д.Нарангэрэл: Нэг хүнд тарваган тахлын шинжилгээ, эмчилгээ хийхэд улсаас 100-гаад сая төгрөгийн зардал гарч байна

Өнгөрсөн долоо хоногт Завхан, Баянхонгор аймагт тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ бүгдэд ЗӨСҮТ-ийн баг голомтод ажиллаж, эхний шинжилгээг авахад хариу сөрөг гарсан. PCR нарийвчилсан шинжилгээний хариу мөн сөрөг гарлаа.

Ялангуяа Завхан аймгийн иргэний хувьд өвчтөн аймгийн төвд эмнэлэгт хэвтсэн. Гэртээ найман хүнтэй хавьтал болсон учир хавьтал болсон бүх хүнд  PCR шинжилгээ хийлгэхээр өнөөдөр сорьц ирж байна.

Мэргэжлийн байгууллагаас хэлж анхааруулсаар байтал 30 гаруй насны эмэгтэй, эрэгтэй хүмүүс тарваганы мах идсэн өгүүлэмжтэй, булчирхай цочих, гүйлгэж суулгах зэрэг клиникийн шинж тэмдэг илэрч байна.

Иргэдийн энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж нэг хүний тарваган тахлын лабораторийн шинжилгээ, эмчилгээ, голомтод ажиллах мэргэжилтнүүдийн хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг улсаас 100-гаад сая төгрөгийн зардал гарч байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Коронавирусийн халдварыг эмчлэх, халдвараас сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа энэ онцгой үед иргэд хариуцлагатай байхыг анхааруулж байна. 

1 Сэтгэгдэл
Өгүүлэмжтэй гэдэг монгол өгүүлбэр амьдралдаа сонсоогүй бас хэзээ ч ярьж сурахгүй
Хамгийн их уншсан