Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
"Хүннү эйр" компани УОК-т Унгар улс руу тусгай нислэг үйлдэх хүсэлт гаргажээ

"Хүннү эйр" компанийн удирдлага Унгар улсад гацаад буй монгол оюутнуудын асуудлаар УОК-т хүсэлт гаргаад байна. Тодруулбал Унгар улсад тэтгэлгээр суралцаад төгссөн 78 оюутны гар гэрийнхэн нь "Хүннү эйр" компанийн удирдлагатай уулзан оюутнуудыг эх оронд нь авчрах тусгай нислэг үйлдэх хүсэлтийг тавьжээ. 

"Хүннү эйр" компанийн хувьд Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 113 цэргийн албан хаагчийг татан авчрах тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн билээ. Иймээс Унгар улсад гацаад буй оюутнуудыг авчрах тусгай үүргийн нислэг үйлдэх бүрэн чадалтай хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал Embraer-E190 маягийн агаарын хөлгөөр Оросын Пермь хотод техникийн буулттайгаар дээрх 78 оюутныг авчрах бүрэн бололцоотой гэв. 

Ийнхүү УОК-т тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргаад байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан