Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ БАГИЙГ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

​Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварт ковид-19 цар тахал олон улс оронд хурдацтайгаар тархаж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хүндрэл бэрхшээл учруулсаар байна.

​Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой төлөвлөгөө, стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын олон улсын Зөвлөх багийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээж авч уулзлаа.

​Төлөвлөгөө, стратеги боловсруулах ажлыг Шадар сайд Я.Содбаатарын НҮБ-д тавьсан хүсэлтийн дагуу эхлүүлсэн бөгөөд Зөвлөх багт НҮБ-ын олон улсын зөвлөхөөс гадна үндэсний зөвлөхүүд хамтран ажиллаж буй юм.

​А.Ариунзаяа сайд Зөвлөх багийн хийж буй төлөвлөгөө, стратеги Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад ихээхэн ач холбогдолтой тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагуудаас шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан