Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хөвсгөл нуурын уснаас авсан дээжээс бохирдол илрээгүй байна

Хөвсгөл далайд Agartha Resort гэх амралтын газар бохироо цутгасан гэх мэдээллийг зургийн хамт сошиалд оруулснаас үүдэн олон хүнийг бухимдуулсан.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг тодруулахад Хөвсгөлийн БЦГ-ын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдсон билээ. Тухайлбал, нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй юм. Тэгвэл усны шинжилгээний албан ёсны хариу гарчээ. Тус хариуг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн цахим хуудастаа дөнгөж сая оруулсан байна.

Тус мэдэгдэлд дурдагсан мэдээллийг бүрэн эрхээр нь хүргэе.

“Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ажиллан, уулын үер бууж нуур руу орж байгааг тогтоосон. Мөн булингар бохирдлыг тодорхойлж, нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй гэх дүгнэлт гарлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам” гэжээ.

1 Сэтгэгдэл
Бохирдол илрээгүй л бол ялгадсаа асгаж байх нь хамаагүй юм уу? Болиорой. Та нар хуйвалдаж чадаж байгаа бол байгаль эх бас хариугаа авч чаддаг юм шүү. Гэнэтийн осол, аюулт өвчин бүгд буруу амьдарсаны чинь хариу болохыг ойлгоцгоо, ухаарцгаа.
Хамгийн их уншсан