Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эрүүл мэндийн сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус яамны удирдлагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч, УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн удирдлагуудын хамт Говьсүмбэр аймагт ажиллаа.
Говьсүмбэр аймгийн хувьд Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн 2 төвөөр дамжуулан эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг өөрийн харьяаллын 17 мянга гаруй иргэдэд үзүүлэхээс гадна зэргэлдээх аймгуудын болон явуулын хөдөлгөөнт хүн амд мөн тусламж үйлчилгээг үзүүлдэг. 

Аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд өөрийн аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдаж байгаа асуудлуудыг Эрүүл мэндийн сайдад дэлгэрэнгүй танилцуулж, улмаар тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Т.Мөнхсайхан сайд болон яамны удирдлагуудтай харилцан ярилцаж зарим асуудлыг тодорхой болгож шийдвэрлүүлэв. Тухайлбал, аймгийн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл болон нас баралтыг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулж, түүнийг ажил хэрэг болгоход яамны түвшинд болон төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл болгов.  Мөн ДЭМБ-ын зүгээс дээрх төлөвлөгөөг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Тус аймагт энэ жил нэгдсэн эмнэлгийн шинэ барилга баригдаж байгаа. Гүйцэтгэлийн хувьд 70 хувьтай байгааг аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд сайдад танилцуулсан. Шинэ барилгыг төлөвлөсөн хугацаанаасаа хоцролгүй ашиглалтад оруулах, барилгын гүйцэтгэлийн чанарт онцгой анхаарч, гүйцэтгэгч компанитай сайн хамтран ажиллахыг салбарын сайд үүрэг болгосон юм. Мөн эмнэлэг 10 сард ашиглалтад орсноос хойш ажлын байранд сургалт хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хурдацтай чадавхижуулахыг ч санууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан