Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Дарамт хүчирхийллийн эсрэг мэдээллийн кампанит ажил үргэлжилж байна

МҮЭ-ийн холбооноос ОУХБ-тай хамтран Европын холбооны санхүүжилттэйгээр “Аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байрны төлөө” Мэдээллийн кампанит ажлыг 2020 оны 06 сарын 20-ноос 07 сарын 31-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу /2020.07.17/-нд Хот байгуулалт нийтийн аж ахуйн ажилтны ҮЭ-ийн холбооны анхан шатны нэгж Зүүн түгээх төвийн ҮЭ-ийн гишүүдэд “Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцыг танилцуулж сургалт мэдээлэл өглөө.

Энэхүү кампанит ажлын зорилго нь Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр конвенцыг сурталчлах хөдөлмөрийн харилцаанд гарч буй ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болон олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ҮЭ-ийн хөдөлмөр хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр конвенцыг танилцуулж хөдөлмөрийн харилцаанд гарч байгаа дарамт, хүчирхийлэл, түүний сөрөг нөлөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга А.Бурмаа орон сууц нийтийн аж ахуйн ажилтнуудад ажлын байрны дарамт багагүй байдаг тухай ярьж, хэрэв ажлын байрны дарамт аливаа ялгаварлан гадуурхалтад өртвөл ажил олгогчдодоо болон ҮЭ-ийн байгууллага, өөр бусад эрх бүхий байгууллагуудад хандаж хамгаалуулж байх ёстой талаар хэлж байсан юм.

Мөн мэдээллийн төгсгөлд Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч Б.Отгонцэцэг ҮЭ-ийн гишүүдээс ажлын байрны хүчирхийлэл, дарамтын талаарх тандалтын судалгааг авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан