Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Дэд хурандаа Д.Сэржмядаг дэд профессор цол хүртлээ

 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдахуйн ухааны доктор, дэд хурандаа Д.Сэржмядаг Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрдмийн дэд профессор цол хүртлээ.

  Дэд хурандаа Д.Сэржмядаг  нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гамшгаас хамгаалах чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага 11-ийг  бичиж хэвлүүлэн, 40 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадад хэвлүүлжээ.

Мөн тэрбээр ДХИС-ийн Онцгой байдлын сургууль болон Ахисан шатны боловсролын сургуульд 2013 оноос хойш үндсэн болон гэрээт багшаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтад хичээлж зааж, нийт 13 магистрантын судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан