Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
АНХААРУУЛГА: Цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2020 оны 7 дугаар сард ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер, аянга буух, голын усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи шуурга болох зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх төлөвтэй байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж, ширүүн аадар бороо орж, үер бууж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам /Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Хөшигийн хөндий, Улаанбаатар-Мандалговь, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг, Улаанбааатар-Арвайхээр, Эрдэнэт-Булган чиглэл/ -ын тодорхой хэсгийн зорчих хэсэг дээгүүр үерийн ус давсны улмаас зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэх, далангийн хажуу налуу, хөвөө үерийн усанд урсаж эвдэрснийг дүүргэлт хийж засварлах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах зэрэг ажил хийгдэж, замын зорчих хэсгийг чөлөөлөх, тээврийн хэрэгсэл саадгүй дамжин өнгөрүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Иймд аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, цаг агаарын эрсдэлтэй үед гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байх, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулан түгээж, болзошгүй аюул, эрсдлээс өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан