Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ЭМГЭНЭЛ

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд манлайлан тэмцсэн бидний журмын нөхөр Шаравдоржийн ТӨМӨРБААТАР зуурдаар бурхны оронд заларлаа.

Ш.Төмөрбаатар нь нийслэлийн 24, 5 дугаар дунд сургууль, Политехникийн дээд сургууль, Удирдлагын академи тус тус төгссөн.

Тэрээр Ардын армийн 028 дугаар ангид ахлах түрүүч цолтойгоор хугацаат цэргийн албаа хааж, Цахилгаан шуудан холбооны газар техникч, МоАХ-ны Улаанбаатар хотын зөвлөлийн дарга, Хөх Монгол Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга, “Улаанбаатар хот тохижилт" компаний захирал, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Өмнөговь аймгийн Гаалийн газрын дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй хашжээ.

Түүний ажлын үр дүнг үнэлж Монгол улсын Гавъяат эдийн засагч цол, Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнолын одон, Болор одон, Чингисийн одонгоор тус тус шагнасан байна.

Шаравдоржийи ТӨМӨРБААТАР маань биднээс зуурдаар салан одсонд гүнээ гашуудаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаачийн үүх түүхээ дээдэлдэг, хөдөлмөрч гэгээн дүр бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

2 Сэтгэгдэл
um mani badme xum
Um sain amgalan boltugai
Хамгийн их уншсан