Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ИРГЭН БҮР #FEELMONGOLIA ХАШТАГ АШИГЛАН МОНГОЛ УЛСАА ГАДААД УЛСАД СУРТАЛЧЛАХ БОЛОМЖТОЙ

Коронавирусын цар тахлын үед дотоодын аялал, жуучлалаа нэмэгдүүлэх, цаашлаад хил нээгдмэгц жуулчдыг татах ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ. 21 аймагт аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдээ дэмжих, ажлын байрыг хадгалж үзэх, орон нутгийн иргэдийг амжиргааг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын аялал жуулчлалыг идэвхижүүлэх чиглэлийн ажлыг эхлүүлжээ.

Хэдий олон улсын аялалын урсгал, чиглэл хаагдсан ч дотооддоо аялагчдын тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, 600 мянгад хүрчээ.Дотоодын жуулчлал нэмэгдэхийн хэрээр орчны бохирдол бий болгохоос урьдчилан сэргийлж,  иргэдэд зөв аялах төлөвшлийг суулгах зорилгоор “Хариуцлагатай аялал” сэдэвт аяныг эхлүүлээд байна.

Эко системийн эмзэг цэг бүхий 22 байршилд зориулалтын цэвэрлэх байгууламжийг байршуулна

БОАЖЯ-ын Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Дотоодын жуулчдын урсгал нэмэгдэхээр хог хаягдал, орчны бохирдлын асуудал тулгамддаг. Үүнтэй холбогдуулан 2019 онд Элсэн тасархай, Хөвсгөл, Горхи-Тэрэлж, Түлүүгийн даваа, Увс нуур зэрэг гол чиглэлүүдэд зориулалтын оторлох цэг бүхий ариун цэврийн байгууламжуудыг бий болгосон.

Энэ жилийн хувьд эко системийн эмзэг цэг бүхий нуур, гол зэрэг 22 байршилд зориулалтын цэвэрлэх байгууламжийг байршуулна. Мөн “Хариуцлагатай аялал” аяны хүрээнд иргэдэд байгаль орчинд ээлтэй аялах дадалд сургах аяныг эхлүүлээд байна” хэмээн ярилаа.

Иргэн бүр #FEELMONGOLIA хаштагийг ашиглан Монгол улсаа гадаад улсад сурталчлах боломжтой

Мөн хэвлэлийн хурлын үеэр FeelMongolia аппликейшнийг танилцуулав. Энэхүү аппликейшнаар:

  • Амралтын газар, зочид буудлаа шууд онлайнаар захиалах
  • Цахим худалдан авалт хийх боломжтой төдийгүй цахимаар зээл авах
  • Аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын мэдээлэл байршил,
  • Газрын зураг, явах маршрут
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хамгийн ойр байршил зэргийг нэг дороос авах боломжтой юм.

Мэдээллийн төгсгөлд БОАЖЯ-наас иргэд, олон нийтийг улсаа гадаадын зах зээлд сурталчлахад өөрийн хувь нэмрээ оруулахад уриаллаа.

Монгол улсынхаа байгаль, түүх, соёлын дурсгалт газраа аялж байгаа иргэн та өөрийн сошиал хуудсуудын алинд нь ч #FEELMONGOLIA хаштагийг ашиглан пост хийснээр, Монгол улсаа гадаад улсад сурталчлах боломжтой юм. Фэйсбүүк, твиттер, инстаграм дээр public тохиргоотой постолсон пост болгон нь нэгдсэн сурталчилгааны платформд автоматаар нэгтгэгдэж, Монгол улсыг гадаад улсад сурталчлах контент болон үлдэх юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан