Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал боллоо

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид энэ сарын 2-нд хуралдлаа. Хурлын ирц 90 хувьтай, гурван гишүүн цахимаар оролцож, хоёр гишүүн урьдчилан саналаа өгсөн байна.
МҮЭХ-ны харьяа газар Сонгино амралт бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах, ҮЭ-ийн ажилтан сонгуультнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх МҮЭХЕЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж зуслан хотхон барих төсөл хэрэгжүүлэх, МҮЭХЕЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө санхүүжилт, цахим хурлын нэмэлт тоног төхөөрөмж авах улирлын мэдээлэл сэтгүүл хэвлэх, МҮЭХ ны Хөвсгөл аймагт амралт байгуулах зардал батлах тухай, авлага барагдуулах, бүтээн байгуулалт гэрчилгээ гаргуулах, 2018, 2019 оны санхүүгийн үр дүнд үндэслэн зарим ажилтан сонгуультнуудад урамшуулал олгох, зуны урсгал засвар үйлчилгээ хийлгэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хөвсгөл аймаг ҮЭХ-ны дарга тэргүүлэгч Ц.Ганболд болон Дархан Уул аймгийн ҮЭХ ны дарга тэргүүлэгч Д.Нацагдорж нар шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон цар тахлын үед ажилгүйдэл ядуурлын эсрэг ажиллах талаар Шинэ УИХ болон Засгийн газарт санал хүргүүлэх асуудлыг хэлэлцэж саналыг нэгтгэн хүргүүлэхээр боллоо. Мөн ОУХБ-тай хамтран ажилласан ажлын байрны дарамт төслийн мэдээлэл, ЭХГУУҮЭХ-ны дарга тэргүүлэгч Х.Буянжаргалын баруун аймгуудад хэрэгжүүлсэн төслийн мэдээлэл, ЭХГУУҮЭХ-ны гишүүн байгууллагын бүртгэл зохион байгуулалтын талаар санал шүүмжийг сонслоо. Хурлын төгсгөлд өмнөх хурлаас шийдсэн зарим ажлын хэсгийн ажлын гүйцэтгэл мэдээлэл өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан