Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГУУЛИУД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Сургалтын байгууллагууд Ковид19 цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон хэдий ч олон сургууль, хөтөлбөр магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, цахим орчинд ажиллаж байна. Үүний үр дүнд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, дээд боловсролын салбарт 2 их, дээд сургууль, 19 бакалаврын, 1 магистр, 1 докторын хөтөлбөр шинээр магадлан итгэмжлэгдлээ. Үүнээс гадна шинээр магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын 4 байгууллага, ерөнхий боловсролын 4 сургуульд өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, БМИҮЗ-ийн ажлын албаны дарга О.Янжмаа нар гэрчилгээг гардууллаа.

Эм Ай Ю дээд сургууль, Монгол Улсын Консерватори, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болох Барилгын Политехникийн коллеж, Ховд аймгийн Хөгжил политехник коллеж, Хөвсгөл аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Архангай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, 34 дүгээр сургууль, Оюуны ундраа цогцолбор сургууль, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль ийнхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардсан юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, зөвхөн магадлан итгэмжлэлд зориулж биш хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах, чанартай зохион байгуулахад тогтмол анхаарч ажиллахыг сануулаад амжилт хүслээ.

Ингэснээр 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 62 дээд боловсролын сургалтын байгууллага, 18 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 4 ерөнхий боловсролын сургууль магадлан итгэмжлэгдсэн байна. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.accmon.mn цахим хуудаснаас авах боломжтой.

1 Сэтгэгдэл
Эм ай юу сургууль бага сургууль шиг 45 минутанд нэг хичээл ордог, тэгээд өдөр 4хөн цагийн хичээл ороод тардаг бсан хэвээрээ юу эсвэл нэг дээд сургууль шиг болсон болов уу нэг их төлбөрөөс цаашгүй л бсн даа
Хамгийн их уншсан