Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Голомт банк “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах зорилгоор Голомт банк, “Хөгжлийн шийдэл” ТББ-ийн төлөөллүүд өчигдөр уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Голомт банкийг төлөөлж тус банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, Хөгжлийн шийдэл ТББ-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар гарын үсэг зурсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шаардлагатай санхүүжилтийн мэдээллээр хангах, санхүүжилт авахад харилцан дэмжлэг үзүүлэх, тэднийг чадавхжуулах чиглэлээр санхүү, менежмент, компанийн засаглалын сургалт, уулзалт, зөвлөгөө өгөх, хамтран форум зохион байгуулах, ном, гарын авлага бэлтгэн бизнес эрхлэгчдэд хүргэх зэргээр талууд хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан