Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Эрүүл мэндийн салбарынханд Касперский антивирусыг 180 хоног үнэгүй ашиглах боломжийг олголоо

Цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавируст халдварын тохиолдлын тоог нэмэгдүүлэхгүйн тулд төр засаг, УОК, Эрүүл мэндийн салбарынхан цаг наргүй ажиллаж буй. Үүний үр дүнд манай улс дотооддоо халдварыг алдаагүй цөөхөн улсын нэг хэмээн нэрлэгдэх болсон.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж УОК-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зүгээс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлж байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт нийгмийн хариуцлагаа дээдэлдэг Касперскийн лаборатори байгууллагатай хамтран ВАНСИФОРУС ХХКомпани нь коронавируст (COVID-19) халдварын эсрэг хүн ард, улс эх орныхоо эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Хавдар судлалын үндэсний төвөөс гадна эрүүл мэндийн салбарын бүх шатны эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд нь хувь нэмрээ оруулахаар Кибер аюулгүй байдлыг хамгаалах Касперский антивирусын программыг 6 сарын турш үнэгүй ашиглах эрх олголоо.

Өнөөдөр эмнэлгийн байгууллагууд бүхий л хүчин чадлаа коронавирус тахлын эсрэг дайчлан ажиллаж байгаа.  Энэ цаг үед эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдал, мэдээллийн баазад тасралтгүй нэвтрэх, өвчтөний хувийн мэдээллийг хамгаалах зэрэг асуудал тулгарч байхыг үгүйсгэх аргагүй.

Тэгвэл ВАНСИФОРУС ХХКомпани Касперскийн лаборатори байгууллага нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү аюулгүй байдалд нь санаа тавьж эрүүл мэндийн салбарынхныг Касперский антивирусыг 180 хоног үнэгүй ашиглах боломжтой болгосныг дуулгахад таатай байна.

1С-Форус Монгол (ВанСиФорус ХХК) нь 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж иржээ. «1С:Enterprise» платформын бааз дээр үндэслэн байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах программ хангамжийг монгол хэл дээр Монголын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулдаг байна.

Өнгөрсөн 7 жилийн хугацаанд "Вансифорус" ХХК нь бараа борлуулалт, түгээлт, жижиглэнгийн худалдаанаас эхлээд даатгал, санхүүгийн салбар зэрэг олон бүтэц бүрэлдэхүүнтэй, төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагад программын бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, арвин их туршлага хуримтлуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан