Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
 ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГА: ЦАР ТАХАЛ ЯМАР АСУУДЛЫГ ИЛ БОЛГОВ

Москвагийн “Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Боловсролын шинэчлэлийн төвийн судалгааны багийн ахлагч Дара Мельникийн нийтлэлийн хоёр дахь хэсгийг үүгээр толилуулж байна.

ТОМ ЭРХ МЭДЭЛ ИЛҮҮ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ БИЙ БОЛГОДОГ
Цар тахлын эсрэг тулаанд их, дээд сургуулиуд идэвхтэй оролцож байна. Анагаах ухааны их сургуулиудын оюутнууд лицензтэй эмч нарын нэгэн адил ажиллаж, их сургуулиуд маск, хамгаалах хэрэгслийг идэвхтэй үйлдвэрлэж байна. Цар тахлын эсрэг хэрэглэх вакциныг гаргаж авах чиглэлээр туршилт хийж байгаа 70 судалгааны баг ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь их, дээд сургуулийн эрдэмтдээс бүрдсэн байна. Тухайлбал, Оксфордод энэ долоо хоногт эмийн туршилтыг хүн дээр хийж эхэлнэ. КОВИД-19 судалгаанд олон сургуулиуд санхүү, боловсон хүчний нөөцөө дайчилж байна.

Энэ нь байгалийн шинжлэх ухаан болон хавсраг шинжлэх ухааны судалгаанд анхаарлыг хандуулж, суурь шинжлэх ухааны үнэ цэнийг өсгөх хандлагыг бий болгоно. Нөгөө талаар их, дээд сургуулиуд вирусийг судлахаас илүүтэй нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоонд үзүүлэх түүний нөлөөг судалж эхлээд байна.

Гэхдээ л энэ хангалтгүй. Оюутан, багш болон шинжээчид илүү их үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Нийгэм, эдийн засгийн өсөлтөд их, дээд сургуулиуд тодорхой үүрэг хүлээдэг гэдэг нь аль эрт тодорхой болсон. Цар тахлын дараа шинжээчид, эрдэм шинжилгээний ажилтнуудынх нь ачаар их, дээд сургуулиудын нийгэм дэх үнэлэмж өсч, үүрэг хариуцлага нь нэмэгдэнэ.
Дүгнэж хэлэхэд, мэргэжилтэн, шинжээчийн байр суурьт итгэх итгэл өсөхийн зэрэгцээ өөрийн хэлсэн үгтээ эзэн болох, оюутан, багш болон бусдын өмнө хүлээх хариуцлага нэмэгдэнэ. Ингэснээр дэлхийн мэтгэлцээн, зөвшилцөлд оролцох боломж ч нэмэгдэх болно.

Америкийн их сургуулиуд SAT/ACT (элсэлтийн ерөнхий шалгалт) өгөх шаардлагыг цуцалж эхлээд байгаа бөгөөд цар тахалгүй энгийн үед ч стандартчилагдсан тестээр элсэлтийг зохион байгуулах нь зөв эсэх талаар бусад орнуудтай зөвлөлдөж эхлээд байна.
Гадаад оюутнуудын хувьд өнөөдөр аль ч улсад байсан ялгаагүй хүнд байгаа тул тэдэнд дэмжлэг үзүүлэх нь дэлхийн хэмжээний асуудал болох нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан