Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН VI НААДАМ ТАЙЛАНД УЛСАД БОЛНО

Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-өөс "Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-ыг 2021 онд Тайланд улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уг наадмыг зохион байгуулах тухай гэрээг 04 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар үзэглэсэн байна.

Азийн танхимын болон тулааны спортын VI наадам нь Бангкок болон Паттаяа хотуудад спортын 24 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд хугацааг 2021 оны эхний хагаст тогтох аж.

АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах дурдахдаа "Бид “Covid 19” цар тахлын нөхцөл байдлыг бүрэн ойлгож хүлээн авч байгаа... Тайланд улс нь Азийн танхимын наадам болон тулааны наадмыг урд өмнө нь зохион байгуулсан арвин туршлагатай. Ази тив дэх олимпийн хөдөлгөөнийг үргэлж дэмжиж байдагт талархал илэрхийлье. 2021 онд тус наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байна...” хэмээн амжилт хүсэв. Тус гэрээг "Huawei Cloud Video Conference System"-ийг ашиглан үзэглэсэн байна.

Азийн танхимын спортын анхдугаар наадам 2005 онд Тайланд улсад, 2007 онд Макаод, 2009 онд Вьетнам улсын Ханой хотноо зохиогдсон бол Азийн тулааны спортын наадам 2009 онд Тайландын Бангкок хотноо болсон билээ. 2013 онд БНСУ-ын Инчён хотноо анх удаа энэ хоёр наадмыг хамтад нь зохион байгуулсан бөгөөд V наадам Туркменистан улсын Ашгабат хотноо 2017 онд явагдсан түүхтэй.

Монгол улс "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын V наадамд спортын 12 төрлөөр 72 тамирчин оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл /нийт 30/ медаль хүртсэнээр, багийн дүнгээр 13-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан