Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Дани, Германы сурагчид хичээлдээ явж, Оросын төгсөх ангийн сурагчид видео хичээл үзнэ

Данийн Вант Улс даяар 11 нас хүртэлх хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эргэн орсон байна. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен сургуульдаа ирсэн хүүхдүүдийг угтан авчээ. Тэрээр хязгаарлалтыг бууруулах чиглэлээр улс төрийн түншүүдтэй хэлэлцэж байгаагаа тэмдэглээд зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ байлгахыг илүүд үзэж байгааг ойлгож байна гэжээ.

Цар тахлын улмаас Данийн сургуулиуд өнгөрсөн сарын 12-ны өдрөөс хаалгаа хаасан бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 8575-д хүрсэн ба үүнээс 422 хүн нас барсан байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс сургуулиудаа үе шаттайгаар нээхээр болсон байна. Эхний ээлжинд төгсөх ангийн сурагчид хичээлдээ орж, дараа нь бага ангиуд сургуульдаа явж эхэлнэ.

Оросын Холбооны Улсын Олон нийтийн телевиз (OРТ) өнөөдрөөс буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн энэ жил төгсөлтийн шалгалт өгөх сурагчдад зориулан видео хичээлийг нэвтрүүлэх гэж байна. Шинэ төслөө “Миний сургууль цахимаар” /Моя школа online/ гэж нэрлээд байгаа бөгөөд видео хичээл ОРТ сувгаар орон нутгийн цагаар 9:00 – 12:00 цагийн хооронд гарах юм байна. Видео хичээлийн агуулга нь сурах бичиг болон үнэгүй цахим сургалтын “Миний сургууль цахимаар” платформтой уялдсан байх ажээ.

Оросын Гэгээрлийн яамны хэвлэлийн албанаас “бид нэг төсөлд уламжлалт сурах бичгийг сургалтын стандартад нийцсэн дижитал платформ болон дижитал телевизтэй нэгтгэсэн. ... Ийм төслийг өөр хаана ч хэрэгжүүлээгүй” гэдгээ онцолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан