Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нямхүү: Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо 36 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Бид хяналтаа алдахгүй сайн ажиллаж байгаа. Нэг сайн мэдээ байна. Туркийн иргэн эдгэж гарлаа. Эдгэснийхээ дараа 14 хоног өөр байр руу шилжин тусгаарлагдаж хянагдах ёстой байсан боловч өөрөө санал тавьж ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хяналтын хугацаагаа өнгөрөөхийг хүссэн. Эдгэсэн болохоор одоо гэрийн хяналтад шилжин орлоо гэсэн үг.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хүмүүст давтан шинжилгээ хийхэд нэг коронавирус илэрлээ. Москвад сурдаг оюутнаас илэрсэн байгаа. Хүмүүсээ зөв сонгож ХӨСҮТ-д хянаж байгаагийн нэг хэлбэр нь энэ.

Хоёр ч удаагийн давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй байсан бол гурав дахь шинжилгээгээр илэрлээ. Тиймээс тусгаарлалтын 21 хоногт хүмүүс онцгой анхаарч сайн хянаж байх нь зүйтэй” гэлээ.

Хамгийн их уншсан