Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинжээчид жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан бөгөөд шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

3 Сэтгэгдэл
Ийм эрүүл,өвчтэй нь мэдэгдэхгүй хүмүүс зөндөө бий.эхнээс нь шинжлүүлээд тусгаарлах хэрэгтэй.
tegmee ter . eryyl bish ychraas l eh hytnd gar hyrsen bgaa
Ugui bailguidd
Хамгийн их уншсан