Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Сүхбаатар зангилааны ажилтай танилцаж үйл ажиллагааг үзэж шалгав
image

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Тээвэрлэлт,хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд нар өнөөдөр Сүхбаатар зангилааны ажилтай танилцаж өртөө, МРЦ, товарын контор, дамжуулах контор, Сүхбаатар эргэх депо, техник үйлчилгээний газар, замын хэсэг,” Бүжинхэн” цэцэрлэгийн үйл ажиллагааг үзэж шалгав.

Мөн Сүхбаатар өртөөнд мод, модон материал ачсан вагонд үзлэг хийлээ. Замын дарга тус зангилааны зарим шилдэг тэргүүний хамт олон, ажилтнуудыг шагнаж урамшуулав. Идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан Сүхбаатар өртөөний жижүүр Төмөрбаатарын Оюун-эрдэнийг “Төмөр замчны алдар” цол тэмдэг, 500,000 төгрөгөөр, Сүхбаатар ТҮГ-ын вагон үзэгч Сүхдаваагийн Алтансүхийг “Онц хөдөлгөөнчин” цол тэмдэг, 200,000 төгрөгөөр, “Бүжинхэн” цэцэрлэгийн хамт олныг 500,000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.

Тус зангилаанд ажиллах үеэрээ мөн Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилтой уулзаж 25-р километрийн гармын асуудал болон Сэлэнгэ аймаг, УБТЗ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан