ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 34, 35 дахь батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс коронавирус илрээгүй. 34 дэх тохиолдлын хүүхэд аавтайгаа уулзаагүй утсаар ярьсан болохыг камерын бичлэг шүүж тогтоосон. Бүх камер, хяналтын шугамаар шүүж үзсэн. Тиймээс уулзаагүй гэдэгт эргэлзэх хэрэггүй.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Бид өглөө болгон онлайнаар хурал хийж мэдээллээ солилцдог. Дотор байгаа хүмүүсээ сайн анхаарч байна. Ялангуяа сэтгэл зүйн хувьд сайн дэмжлэг өгч байна" гэлээ.