Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
НҮБ цахим сургалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ё.Баатарбилэг тус яамнаас донор байгууллагуудын оролцоо, дэмжлэгээр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан баталсныг онцлоод, энэхүү төлөвлөгөөг боловсруулахад НҮБ-ын Хүүхдийн сан идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийллээ.

Ноён Тапан Мишра, “КОВИД 19 цар тахлын үед боловсролын үйлчилгээг орхигдуулалгүй теле хичээл байдлаар амжилттай зохион байгуулж байгааг бид харж байна. Онцгой нөхцөл байдалд Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн. Энэ хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг цахим сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад зориулах боломжтой тухай мэдээллийг өглөө.

Бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багш нараа бэлтгэх, чадавхжуулах, сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй зохион байгуулж хичээлийн хоцрогдол гаргахгүй байх нь чухал болохыг талууд онцоллоо.

Цахим сургалтын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, агуулга, арга зүй, үнэлгээг сайжруулах, систем, техник технологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд талууд хамтран ажиллахаар боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэлхий нийтийн өмнө тулгарсан том сорилт, хүнд нөхцөл байдлын үед дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд өөрийн орны онцлогт тохирсон боловсролын тэгш, хүртээмжтэй, тасралтгүй үйлчилгээг хүргэхэд анхаарч, хичээн ажиллах болно гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан