Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Банкны ачааллыг гар утаснаасаа харах боломжтой боллоо

 

Банкаар очиж үйлчлүүлэх шаардлага зайлшгүй тулгарах үед бидний санаанд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл бол “Хэр их ачаалал, очер дараалалтай байгаа бол, миний өмнө хэдэн хүн үйлчлүүлэх бол, дараагийн ажил руугаа амжих болов уу?” гэх бодлууд. Гэсэн ч банкны ачааллыг хэр байгааг мэдэх боломжгүйгээс “азаа үзээд” л урт дараалал руу орж, дугаараа хүлээхээс өөр аргагүйд хүрэх тохиолдол олон. Тэгвэл бидний очер хүлээн суудаг цаг ард хоцорч, хүссэн салбарынхаа ачааллыг гар утаснаасаа харж, өөрт хамгийн ойр, харилцагч багатай салбараар үйлчлүүлэх боломжийг Голомт банк анх удаа харилцагчдадаа олгож байна.

Смарт банкаараа хэдхэн хормын дотор салбарын ачаалал харах тухай зааварчилгааг танилцуулъя.

  1. Эхлээд Голомт банкны Смарт банк аппликейшны нүүрний доод хэсэгт байрлах “Байршил”цэс дээр дарж нэвтрэх бөгөөд үүний тулд заавал нэвтрэх нэр, нууц үг ашиглах шаардлагагүй.

2.  “Байршил” цэс рүү ороход Голомт банкны бүхий л ATM, салбаруудын байршлууд газрын зурагт харагдах ба “Салбар” хэсгийг сонгосноор зөвхөн салбаруудын байршил ялгаран харагдана.

3.  Жишээ нь би өөрт хамгийн ойр байрлах Хан-Уул дүүрэг дэх Хан-Уул бизнес төвөөр үйлчлүүлэхээр ачааллыг нь харахаар сонгосон юм. Гэтэл миний үйлчлүүлэх хэсэг буюу Иргэдийн төлбөр тооцоо хэсэгт яг одоо 16 хүн үйлчлүүлэхээр хүлээгдэж байгаа мэдээлэл гарч ирж байгаа учраас ойр байрлах өөр салбарын ачааллыг мэдэхээр шийдлээ.

4. Үйчлүүлэх гэж байсан салбар маань ачаалал ихтэй байсныг утаснаасаа харчихсан учраас ойр байрладаг дараагийн салбар болох Номин тооцооны төвийг сонгож, ачааллыг нь харлаа. Иргэдийн төлбөр тооцоо хэсэгт 5 хүн үйлчлүүлж байгаа буюу харьцангуй ачаалал багатай байгаа нь харагдаж байна. Тиймээс би Номин тооцооны төв рүү эргэлзэх зүйлгүй очин үйлчлүүлж, цаг заваа хэмнэх шийдвэр гаргалаа.

Салбарын ачааллыг харах шинэ үйлчилгээ нь хэр их харилцагч үйлчлүүлж, ачаалалтай байгааг нь хараад зогсохгүй ажиллах цагийн хуваарь, холбогдох утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллүүдийг газрын зурган дээр тодруулж өгснөөрөө ихээхэн давуу талтай болжээ. Уг үйлчилгээг Смарт банк аппликэйшнаас гадна хэрэв та компьютерээс нэвтэрч байгаа бол www.egolomt.mn хаягаар нэвтрэн ATM байршил цэснээсхараарай. Ачаалал багатай салбараар үйлчлүүлж, цаг заваа хэмнэх боломжтой боллоо!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан