Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Оюутнууд сургуулийнхаа цахим сайт руу хурдны хязгааргүй хандах боломж бүрдлээ

Мобиком Корпораци ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Covid19-ийн тархалтын үед хөл хорионд байгаа ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн багачууддаа зориулан www.econtent.edu.mn цахим сайтын хичээлийг датагаараа үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн бол энэ удаад оюутан залуустаа зориулан “University” дата багцаа гаргаад байна.

“University дата” багцыг ашигласнаар өөрийн сургуулийн цахим сайт руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, дата ашиглан хичээлээ хийх боломжтой болж байгаа юм. “University” дата багцыг Мобикомын аль ч багцын хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд 30 хоногийн эрхтэй уг багцыг энэ сардаа багтаан хямдралтай үнээр буюу ердөө 1`000₮ -р худалдан авах боломжтой юм.
Оюутан та яг одоо багцаа идэвхжүүлэх бол U гэсэн мессэжийг 592 дугаарт илгээгээрэй. Мэдээж бусад бүх төрлийн сувгаар багцаа идэвхжүүлэх боломжтойгоос гадна найз нөхдөдөө эсвэл оюутан ах, дүүдээ “University” дата багцыг бэлэглэх бол бэлэглэх хүнийхээ дугаарыг бичээд U гээд 592 дугаарт илгээхэд хангалттай.

“University” дата багц ашиглах сургуулийн цахим хаяг цаашид нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар доор дурдсан их сургуулиуд хандах боломжтой байна. Үүнд:
• Монгол Улсын Их Сургууль
• Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
• Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
• Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
• Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
• Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
• Шинэ Монгол Их
• Үндэсний биеийн тамирын дээд сургууль
• Монгол Коосен их сургууль

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан