Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
 АНУ-ЫН ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ”АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ НЭЭЛТТЭЙ БАЙНА. 

Монголын үндэсний үйдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эх орноо сурталчлах зорилготойгоор АНУ-д жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” цогц арга хэмжээ энэ сарын 10-14-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо амжилттай зохион байгуулагдлаа.  

Тус арга хэмжээг Экспорт олон улсын худалдааны төв, ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, АНУ-ын Гадаад худалдааны яам, Дэлхийн банк групп, Ворт Консалтинг байгууллагууд хамтран зохион байгуулав. Энэ үеэр Монгол үндэстний өв соёл, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн 189 орныхудалдаанытөлөөлөгчдөд сурталчилсан байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй төр засгийн төлөөлөл болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур,арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид болох 40 гаруй ААН-ийн төлөөлөл оролцжээ.

АНУ нь 300 сая гаруй хүн амтай. Энэхүү том зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь бизнес эрхлэгчдийн хувьд томоохон боломж юм. Тиймээс АНУ-ын Худалдааны яам, Худалдааны төлөөлөгчийн газрын өндөр дээд албан тушаалтнуудтай хийсэн ВИП уулзалт болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтарсан B2B уулзалтын үеэр, АНУ-ын зах зээл, хууль эрх зүйн орчны онцлог, чанар стандарт, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний гарал үүслийг хэрхэн баталгаажуулах, шинжилгээнд хэрхэн хамрагдах зэрэг мэдээллийг өгсөн юм. Мөн Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Монголын бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзан, санхүүжилт шаардлагатай бизнес хөтөлбөрүүдтэй нь танилцаж, хөрөнгө оруулалт хийх боломжийг судлах шийдвэр гаргалаа. Тус арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсын ГХЯ, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, АНУ-ын Гадаад худалдааны яам, ХудалдааныТөлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд томоохон дэмжлэг үзүүлсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан