Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“МИАТ” ТӨХК болон “Japan Airlines” компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Япон Улсын Japan Airlines/JAL/ компанитай аяллын дугаар хамтран эзэмших хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс борлуулалтаа эхлүүлж улмаар 3 дугаар сарын 31-ний өдрөөс аяллын дугаар хамтран эзэмших нислэг үйлдэхээр боллоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь МИАТ компанийн хувьд Зүүн Өмнөд Ази, Австрали улс руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, нислэгийн зардлыг бууруулж, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа бол нөгөө талаас зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна. Тухайлбал, зорчигчид Япон Улсын Токио, Осака болон БНСУ-ын Бусан хотоор дамжин Japan Аirlines /JAL/ компанийн сүлжээг ашиглан Сингапур Улс, Австралийн Мельбурн хот, Вьетнамын Ханой, Хо Шин Мин хот, Японы, Нагояа хотууд руу хурдан шуурхай, тав тухтай аялах боломж нээгдэж байна. 

Japan Аirlines компани нь 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй улсын 417 хот руу 237 агаарын хөлгөөр нислэг үйлддэг, SKY TRAX үнэлгээний байгууллагын таван одтой дэлхийн томоохон агаарын тээврийн компани юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан