Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Төрийн банкны зээлийн хүү буурч, хугацаа уртасчээ

 

Төрийн банкны зээлийн хүү буурч, хугацаа уртасчээ



Төрийн банк 2020 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зээлийн бүтээгдэхүүнийхээ нөхцөлийг сайжруулж бүх төрлийн зээлийг харилцагчиддаа хамгийн таатай бөгөөд уян хатан нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлжээ.

 Бизнес эрхлэгч нарт зориулан Эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, шугамын, бичил болон ПОС-ын орлого барьцаалсан зээлийн үйлчилгээг санал болгож байгаа аж. Харин хэрэглээний зээл сонирхсон харилцагчиддаа ахуйн хэрэглээний, автомашины, хөрөнгө барьцаалсан, малчны зээл болон Кредит картын үйлчилгээг санал болгож байгаа юм байна. Энэ хүрээнд Бичил бизнесийн зээлийн дүнг 50.0 сая хүртэл, Ногоон зээлийн бүтээгдэхүүний эко автомашин /100 хувь цахилгаан хөдөлгүүрт/-ны зээлийн бүтээгдэхүүний хүүг сарын 1.4 хувь хүртэл бууруулжээ.

Мөн Малчны зээлийнхээ бүтээгдэхүүнд 100-аас доошгүй бог малтай бодыг бог малд шилжүүлж тооцно гэснийг 50-иас доошгүй бог малтай болгон өөрчилсөн бол Пос-ын орлого барьцаалсан зээл бүтээгдэхүүний зээлийн хугацааг 24 сар болгон нэмэгдүүлжээ.

Төрийн банкны зээлийн үйлчилгээний хүү буурч, хугацаа уртассан тул та яараарай!

 
Та дэлгэрэнгүй мэдээллийг 18001881 дугаараас лавлана уу?

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан