Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ДЭМБ өнөөдөр корона вирусийн дэгдэлттэй холбоотой асуудлаар хуралдана

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр өнөөдөр шуурхай хуралдаан зарласан байна.

“Коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол Хятадаас өөр улс орнуудад бүртгэгдсэнд санаа зовниж байна. Хэдийгээр Хятадаас гадна бүртгэгдсэн тохиолдлын харьцангуй цөөн байгаа хэдий ч халдварын тархалт өсөх боломжийг нэмэгдүүлж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдэгджээ.

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо коронавирусний асуудлаар өнгөрсөн долоо хоногт анх удаа шуурхай хуралдсан юм. Уг хурлаар олон улсын хэмжээнд онц байдал зарлахад хэтэрхий эрт байна хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Тухайн үед коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол зөвхөн Хятадад бүртгэгдсэн байсан юм.

Хятадын эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлснээр, лхагва гарагийн өглөөний байдлаар коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 132 хүрч, 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Уг үзүүлэлт нь 2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ Хятадад бүртгэгдсэн тохиолдлын тоог давжээ.

Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол лхагва гарагийн байдлаар дэлхийн 19 орон, нутаг дэвсгэрт илэрч, нийт 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс хүнээс хүнд халдварласан байх магадлалтай тохиолдол Вьетнам, Япон, Германд тус тус бүртгэгдсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан