Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотод болно. Манай улсад анх удаа зохион байгуулах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно.

“Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиү жицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпийн тэмцээнүүд нэг дор болохоороо онцлог юм.

Тус наадамд оролцох шилдгүүдээ тухайн спорт холбоод тодруулах бөгөөд Монголын шигшээ багийн тамирчдын нэрс зургадугаар сард албан ёсоор тодорно. Харин бусад орны тамирчдын мэдүүлэг наймдугаар сараас тодрохыг Зохион байгуулагчид онцлов.

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг угтаж манай улсад хөлбөмбөгийн талбай барьсан төдийгүй мөн усан бассейн, мөсөн өргөө зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна.

Ташрамд сонирхуулахад, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг 2012 онд баталсан. Уг хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүргэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг хэмээн тодорхойлдог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан