Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2 ХҮРТЭЛ ХААХААР БОЛЛОО

 

 

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч байна. Тэрбээр, ДЭМБ-ын Номхон далайн бүсийн ерөнхий захирал Такиши Касайтай албан ёсны ярилцлага хийлээ. Өнөө өглөөний 10.30 цагт БНХАУ-д коронавирусийн халдвар 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн. Тэгвэл сая Улсын онцгой комисс хуралдаж байхад халдварын тохиолдол 887, нас баралт 26 болсон байна. бид Хятад улстай хиллэдэг учир эрсдэл өндөр.Дээр нь томуугийн тархалт өндөр байна. амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байна. 10 хувь хүрвэл тодорхой хэмжээний хязгаарлалт хийх дүрэмтэй. Томуугийн дэгдэлттэй байгаа энэ үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхэд төдийгүй хүн амын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах аюултай учир Улсын онцгой комисст ЭМЯ-наас гурван санал орууллаа. 

ЭМЯ-наас:
1-рт, Сургууль цэцэрлэгийг 3-р сарын 2-ныг хүртэл хаах
2-рт, Эм тариа бусад нөөц бүрдүүлэх төсвийг шийдвэрлүүлэх
3-рт, Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай саналыг Улсын онцгой комисст оруууллаа.

Ингээд Улсын онцгой байдлын комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан 3-р сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргалаа. 

Ингээд Улсын онцгой байдлын комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргалаа.

1 Сэтгэгдэл
yaanaa tvmnii xvvxed surax bolomj garax ymuu nuxuj vzne bzdee
Хамгийн их уншсан