Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Д.ОРГИЛ:Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 12 сард 756 тэрбумд хүрч өмнөх оноос 169 тэрбумаар буурсан

/МОНГОЛБАНКНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ/

-Монгол Улсын ҮАБЗ-ийн шийдвэрээр тэтгэврийн зээлийг тэглэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тооцоог нь гаргасан гэж байна. Үүнд тайлбар өгнө үү?

-ҮАБЗ-ийн гишүүд буюу Монгол Улсын төрийн 3 өндөрлөгийн шийдвэр гарч, улмаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраас өргөн бариад байна. Төв банкны тухай хуульд заасанчлан Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк судалгаа, тооцооллуудыг хийж ажилладаг. Монголбанкинд банкуудын зээлийн мэдээлэл байршдаг бөгөөд энэ чиг үүргийнхээ хүрээнд холбогдох судалгаа, тооцооллуудыг хийдэг.

-Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь гэнэтийн байсан боловч арван хоёрдугаар сард тэтгэврийн зээл өссөн эсэхийг хэлэлцэж байна. Тэтгэврийн зээл олголт оны төгсгөлд нэмэгдсэн үү?

- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэтгэврийн зээл огцом өссөн эсэх талаар яригдсан байгаа. Гэхдээ бидэнд байгаа статистик тоонуудаас харвал арай өөр байгаа юм. Тухайлбал, 2018 оны 12-р сард тэтгэврийн зээл 925 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 14 тэрбум төгрөгийн өсөлттэй байсан байна. Тэгвэл 2019 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 757 тэрбум төгрөгт хүрч 19 тэрбумаар буурсан. Тухайн сард шинээр олгосон зээл 55 тэрбум төгрөг байгаа бол төлөгдсөн зээлийн хэмжээ нь 73 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх саруудад ажиглагдаж байсан хэвийн түвшин гэсэн үг. Харин ч шинээр олгосон зээлийн хэмжээ 2018 оны 12-р сарын дүн болох 91 тэрбум төгрөгөөс даруй 37 тэрбум төгрөгөөр бага байна. Түүнчлэн 2018 оны 12-р сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 925 тэрбум байсан бол энэ нь 2019 оны 12 сард 756 тэрбум төгрөгт хүрч нийт 169 тэрбум төгрөгөөр буурсан дүр зурагтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан