Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Украины онгоцны хар хайрцагны бичлэг олдсон гэжээ

 

Украины Боинг-737 Ираны нутаг дэвсгэрт осолдлоо. Осолдсон Боинг-737 онгоц нийт 176 зорчигчтой явж байсан бөгөөд бүгд амиа алдсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Зорчигчдын ихэнх нь Канад хүмүүс байсан бөгөөд хар хайрцагны бичлэг олдоогүй байна. Онгоцны хэсгүүд 10 км-ийн тойрогт олдсон бөгөөд осолтой холбогдуулан Украйны эйрлайны захирал “Хамгийн сүүлд даваа гарагт технекийн шалгалт орсон байсан хөөрөхөөс өмнө техникийн ямар ч доголдол байгаагүй хамгийн туршлагатай баг нислэг үйлдэж байсан” хэмээн мэдэгджээ. 

Мөн Ираны тал зөвшөөрвөл Украйнаас тусгай онгоц нисгэн цогцосуудыг Украйнд авчирна гэдгээ Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна. Түүнчлэн Ираны хэвлэлүүдэд онгоцны хар хайрцагуудын нэгийг олсон тухай мэдээлжээ. 

Онгоц осолдсоны дараахан 167 зорчигчтой  Боинг-737 онгоц осолдож байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Бичлэг дээр сүүлнээс нь утаа гарч хурдтай унаж байгаа нь харагдах бөгөөд энэ нь Украины Боинг-737 онгоц гэж нүдээр харсан гэрчүүд өгүүлжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан