Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
 ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛ УЛСААС 6 ТАМИРЧИН ОРОЛЦОНО

Залуучуудын өвлийн олимпийн III наадам 2020 оны 01 дүгээр сарын 09-22-ны өдрүүдэд Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 70 гаруй орны 1,800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

"Лозанн - 2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монголын баг 6 тамирчин, 6 дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гүйлтийн цана, Биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллах юм.

Залуучуудын өвлийн олимпийн III наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол 2019.12.30-ны өдрийн 11:00 цагт МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан