Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН ОФИЦЕРУУД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ТӨЛӨВШҮҮЛЭХ ЛЕКЦИЙГ УНШИЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран шинэ оны босгон дээр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-аас эхлүүллээ. 

Эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн 109 сургуулийн сурагчдад Монгол Улс, монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний монгол цэргийн түүхээс өнөө үеийн Монгол Улсын зэвсэгт хүчний үүсэл, хөгжил, энхийг дэмжих ажиллагаан дахь зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар түүхэн баримт, мэдээллийг багтаасан 60 минутын лекцийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай зэвсэгт хүчний 180 гаруй офицер, ахлагч нар тодорхой бүлгүүдэд хуваагдан уншиж байгаа юм.

 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар баталсан юм.

 Холбогдох сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой “Эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээ”-г орон даяар зохион байгуулж буй нь энэ юм.

Лекцийг цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, техникийн коллежуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан