Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
АКАДЕМИЧ Б.БЯМБААГИЙН БҮТЭЭЛД 100 САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж, Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”, 100 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм.

Дэлхийн шилдэг зохион бүтээгч нарт олгодог Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медалийг 2006 онд хүртсэн энэхүү бүтээлийн мөн чанар нь нэг нь нөгөөгийнхээ үр дүнг нөхөн улам бүр лавшруулан залгамжит байдлыг хангасан иж бүрдэл, үйлчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэлийг үйлдвэрлэх хэд хэдэн цуврал технологийг бий болгосонд оршино.

Монгол орны мал сүрэгт шимэгчлэн амьдарч үхэл хорогдол, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54, дотор 178, нийт 232 зүйлийн шимэгчээр үүсгэгддэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгохдоо тэдгээр шимэгчдийн биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлж, амьдралыг нь малын бие махбодид таслан зогсоох онолын шийдлийг олж тогтоожээ.

Энэхүү бүтээлийн ач холбогдол нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, Монгол улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, импортын барааг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мал эмнэлгийн шинжлэх ухааныг дэлхийн жишигт хүргэх, эх орныхоо үндэсний баялгийг арвижуулах, эдийн засаг, хүн амын аюулгүй байдлыг хангах, малчдын амьдралыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсанд оршино.

2 Сэтгэгдэл
Монгол малаа эрүүл байлгаж, малын эм бэлдмэлээ, тариагаа дотооддоо үйлдвэрлэцгээе.
Монгол улс бөх шигээ эрдэмтэн,мэргэд,монгол шинжлэх ухаан,монгол уламжлал,ой тогтоолт зэрэг оюуны бүтээлүүддээ ач холбогдол өгөх цаг нь болжээ!!!! Монгол улсын хөгжлийн гарц!!!
Хамгийн их уншсан