Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БНСУ-д 2024 оны өвлийн олимпийн наадмыг зохиох санал дэвшүүллээ

2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-д болно

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах "Өвлийн олимпийг зохион байгуулах газрыг сонгох хороо БНСУ-ын Гангвон мужид 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадмыг зохиох санал дэвшүүллээ. ОУОХ энэ саналыг хүлээн авч, БНСУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийнэ" гэжээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг шалгаруулах механизмын дагуу БНСУ дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадмыг зохион байгуулах магадлал өндөр буй юм байна. Хэрвээ БНСУ-ын санал дэмжлэг авах юм бол тус улсын Гангвон мужийн Пёнчан, Гангнеун хотуудад 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадам болох аж.

Пёнчан хотод 2018 онд өвлийн олимп зохиогдсон юм. ОУОХ-ны гишүүн Октавиан Морариугаар ахлуулсан комисс ирэх оны зургаадугаар сард энэхүү саналыг эцэслэн шийдвэрлэх юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан