Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Иргэдийн өргөдөл, гомплыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов

 

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд  2019 оны гуравдугаар улиралд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг даваа гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 569,209 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас  557,698 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь  98.0%-ийн үзүүлэлттэй байна. Мөн 8590 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 3080өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.

Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна. Засгйин газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад нийт 333,686 өргөдөл, гомдол иргэдээс ирүүлснээс 330,629 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 99,1%-ийн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж Улаанбаатар хотод 35,966, Архангай аймагт 27,873, Дорнод аймагт 17,450,  Орхон аймагт 15,700 иргэн өргөдөл, гомдол  гаргасан нь бусад аймгийн үзүүлэлтээс өндөр байна.

Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудалд бодитой хандаж чирэгдүүлэхгүй байх, иргэдэд заавал хариу өгч байхад анхаарлаа хандуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.       

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан