Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Багш нарын ёс зүйн мэдлэгийг нэмэгдүүлнэ

 

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монгол Улсын ШУА болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтыг ЮНЕСКО-гийн Био ёсзүйн хөтөлбөрийн олон улсын шинжээч, сургагч багш нар удирдан явуулах юм. Энэ үеэр  ЮНЕСКО-гийн Био ёсзүйн цөм хөтөлбөр, био ёс зүй, шинжлэх ухаан, технологийн ёс зүйн дэлхийн ба үндэсний хэтийн төлөв, био ёс зүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал, жендерийн ойлголт ба ёс зүй, анги танхим дахь харилцаа холбоо, сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, агуулга ба арга зүй зэрэг сэдвийн хүрээнд хичээл  явагдана. 

Сургалтад эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулиудын нийгэм, хүмүүнлэгийн салбарын багш, профессорууд оролцож байгаагаас гадна төвийн болон алслагдмал дүүргийн ЕБС-иудын багш нар оролцож байна.

Тус сургалт дөрвөн өдөр үргэлжилнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан