Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ОРОВ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралын өдрүүдэд (XI.16-17) Японы Нарита хотын “Накадай” спорт, соёл, амралтын хүрээлэнгийн спорт цогцолборт боллоо. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдсөнөөс манай тамирчид дөрөвдүгээр байрт оров. Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр “В” хэсэгт хойд хөрш ОХУ-ыг 6:4-өөр ялж АНУ-д 4:6-гаар ялагдснаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай хийв. Урд хөршийнхөн Японд дэлхийн гурван аварга, дөрвөн дэлхийн медальтантай нэгдүгээр шигшээ багаа илгээсэн бөгөөд манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Нанхиадын эсрэг манай бөхчүүдээс ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа.
Ялангуяа “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа “Цол дагаж бяр” гэгчээр Наритад гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Бүр Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан.
Энэ удаагийн Дэлхийн цомын шигшээ барилдаанд эзэн орны бөхчүүд 2003 оны тус тэмцээний аварга АНУ-ыг 7:3-аар буулган авснаар 11 дэх түрүүгээ хүртэв. Харин тавдугаар байрт хойд хөрш ОХУ-ын шигшээ баг эзэлсэн. Тэд Украинийг 5:5-аар яллаа.

III БАЙРЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ ҮР ДҮН
МОНГОЛ - БНХАУ 3:7
50 кг: Буяндалайн Чимгээ - Лей Чун 0:10
53 кг: Нандинцэцэгийн Анударь - Пан Киану 0:10
55 кг: Бат-Очирын Болортуяа - Чен Жиавэй 12:10
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Фенг Йонгин 0:10
59 кг: Баатаржавын Шоовдор - Зан Ки 2:8
62 кг: Энхбатын Гантуяа - Хуан Кан 12:2
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Ву Яарү цэвэр ялсан
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Зоу Фенг цэвэр ялагдсан
72 кг: Энх-Амарын Даваанасан - Ван Хуан 2:9
76 кг: Ганбатын Ариунжаргал - Чандганацагаан цэвэр ялагдсан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан