Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчдын БТС-ын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт болж байна

 

Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага газраас “Аврагч” биеийн тамир техник-спортын хороотой хамтран “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ, нийслэлийн хүрээний анги, байгууллагын дарга, захирагч, дотоод сургалт хариуцсан  алба хаагчид хамрагдаж байгаа юм. Нээлтийн ёслолд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Энэ удаагийн сургалтыг төрийн байгууллагуудын 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн Цэргийн биеийн тамирын зааврын дагуу Онцгой байдлын алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөлтийн дагуу зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан