Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Улаанбаатар-Истанбулын шууд нислэг нэгдүгээр сараас эхэлнэ

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд  уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлэн, хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв.

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх,  ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан