Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДАА ХҮНДЭТГЭН ЗӨВХӨН ИНЭЭМСЭГЛЭЛЭЭР УРАМ ХАЙРЛАЯ

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол эрдэнэт хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд билээ.

Эх барих эмчийн гар дээр л бид хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчийг л бараадаж, хайртай бүхнийг минь тэд л хүнд өвчнөөсаварч, олон айлд элэг бүтэн амьдрал бэлэглэдэг ачтанууд гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тийм ч учраас олон хүн талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг ч энэ нь ариун тангараг өргөсөн эмч нарын хувьд огт байж болшгүй үйлдэл юм.

   Хэдийгээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй ажиллаж, багахан цалин хөлс авдаг байсан ч тэдний хувьд өвчтөнөө хөл дээр нь босгож, өвдөж шаналсан царайнд нь инээмсэглэл тодроход л юунаас ч илүү урам авч, тайтгардаг билээ.

Тиймээс эрүүл мэндийн салбарын хамт олон, иргэдтэйгээ хамтран авлига, ашиг сонирхлоос ангид байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “ИНЭЭМСЭГЛЭЛ БИДЭНД УРАМ” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Та өөрийн болоод хайртай хэн нэгнийхээ эрүүл мэнд, алтан амийг ямар ч алт эрдэнэсээр үнэлж чадахгүй бизээ. Тэгвэл энэхүү эрхэм эрдэнийг тань хамгаалж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа Та хүндэтгэл үзүүлэн, инээмсэглэлээс өөр шан харамж өгөхгэж бүү оролдоорой.

Эрхэм Та эрүүл мэндийн салбарын ажилтнуудын санаачилсан “ИНЭЭМСЭГЛЭЛ БИДЭНД УРАМ” зорилтот хөтөлбөрт нэгдэж, өөрийгөө болон будсыг хүндэтгэж, чин сэтгэлийн талархлын үгс, инээмсэглэлээрээ л урам хайрлаарай. 

 

                                                                                             ЭМЯ, АТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан