Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Алла бие даасан тоглолтоо 80 насандаа хийнэ

“70 нас хүрсэн хүн эрүүл мэндээ бодох нь зүйтэй. “Алла Пугачева.P.S” тоглолтоо би хамгийн түрүүнд хүүхдүүддээ зориулж байна. Дахиж тайзнаа гарахыг зүрхлэхгүй байна. Тоглолт бол маш хүнд ажил шүү. Гэхдээ би ам барьж чаддаггүй учраас фонограм хэрэглэлгүй амьдаар дуулна” гэжээ.

Алла гэдэг нэрний талаар хэдэн сонирхолтой тайлбар бий. Нэг нь, энэ нэрийг араб хэлнээс гаралтай гэж тайлбарладаг. Араб хэлээр “Алла” гэдэг “охин тэнгэр” гэсэн утгатай гэнэ. Өөр нэг хувилбараар гот хэлнээс гаралтай гэдэг бөгөөд “Бүгдийг чадагч” гэсэн утгатай аж. Хамгийн түгээмэл нь хүний хувь тавиланг захирагч хүчирхэг охин тэнгэрийн нэр ажээ. Ямар ч байлаа Алла Пугачёва энэ гурван утгын гурвууланг нь хэрэгжүүлж.

Оросын эстрадын урлагийн Примадонна Алла Пугачева 10 жилийн завсарлага авч байгаагаа Минск хотноо болсон тоглолтынхоо үеэр мэдэгджээ.

"Янз бүрийн тоглолтод дуулах урилга ирдэг, хаана, ямар тоглолт болохыг би таашгүй. Зарим нэг урилгад зөвшөөрөх байх. Үүнээс өөр зүйл хийхгүй. Тэгэхээр намайг хүлээж байгаарай. Бие даасан тоглолтоо хийнэ гэвэл, 80 насандаа магадгүй юм” хэмээн Алла ярьжээ. Алла энэ жил 70 насыг зооглож байна.

Алла Пугачева Минскийн хамгийн том тайзтай "Минск-Арена"-д 70 насны ойн тоглолтоо хийсэн юм.

Алла 2009 оноос хойш хойш бие даасан тоглолт хийлгүй завсарлаж байгаад энэ онд Москвагийн Кремлийн ордонд тоглолтоо хийсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан