Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээний явуулын оношилгоо болон хяналт шалгалтын ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын  25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Дээрх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордон, таван шар, 32-ын тойрог, БММЗ дээр болон хяналт шалгалт хийх боломжтой зам, талбайд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэхүү ажлыг 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний хооронд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт нөлөөлөхгүй байдлаар хурдан шуурхай зохион байгуулна.

Тус газар нь Монгол улсын Автотээврийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор техникийн хяналтын үзлэгийг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд газрын даргын 2019 оны А/54 дүгээр “Намрын ээлжит техникийн хяналтын үзлэг зохион байгуулах тухай” тушаалаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаажмийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 57.4 хувьтай явагдаж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан