Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хятад иргэдийг саатуулаад байна

 

Мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хятад иргэдийг саатуулаад байна

Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид нийслэл хотод байрлах дөрвөн зочид буудалд тусгай ажиллагаа явуулж, БНХАУ-ын 500 шахам иргэнийг саатуулаад байгаа тухай мэдээлэл ирлээ. 

"Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан эдгээр иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 шахам компьютер, 10 мянган гар утасны дугаар зэрэг баримт илэрчээ. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа юм.

Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд цагдаа нар хүч нэмэгдүүлэн ирж байгаагийн зэрэгцээ гадны иргэдийг тээвэрлэх том оврын автобуснууд бэлэн байдалд байна. Саатуулагдсан хүмүүс дунд Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй Хонконгийн иргэд бий гэсэн мэдээлэл мөн байгаа аж.

Одоогоор баривчлагдсан хүмүүсийн тоог нарийвчлан тогтоогоогүй байгаа тухай албан эх сурвалж хэллээ. Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг саатуулан шалгаж эхэллээ.

Мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хятад иргэдийг саатуулаад байна

Мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хятад иргэдийг саатуулаад байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан