Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төв талбайгаас сансрын бөмбөлөг хөөргөлөө

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайгаас 38000 метрийн өндөрт "Сансрын бөмбөлөг"
хөөргөлөө. Ийнхүү Улаанбаатар хот төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн анхны хот боллоо.

Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцов.

Сансрын бөмбөлөг хөөргөх үеэр “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагналыг хотын удирдлагууд гардуулан өглөө. Уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, аймгийн ЕБС-ын сурагчдын 84 бүтээл ирсэн байна. Үүнээс МУБИС-ийн харьяа Лицей сургуулийн “Цагаан шонхор” багийн бүтээл нэгдүгээр байрт, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “О2” багийн бүтээл хоёрдугаар байрт, Баянзүрх дүүргийн “Глобал” олон улсын дунд сургуулийн “Глобал” багийн бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна www.marsa.mn сайтад бүртгүүлсэн 5745 хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 380 иргэний нэрийг хөөргөв. Үүний зэрэгцээ сансрын бөмбөлөгт суурилуулсан тусгай мэдрэгчүүд хөөрөх явцдаа Нийслэл хотын агаарын чанарыг хэмжих тоон мэдээлэл цуглуулж, хэмжилт хийх даалгаврыг давхар гүйцэтгэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан